Home » 2014 » Арван хоёр дугаар сар » 03
Moogey 2014/12/04 03:10:59 цагт :
#
Нью-Йорк хотноо болсон "Couture fashion week Fall 2014" загварын долоо хоногт манай дизайнер Д.Отгонжаргал "Otgoo Couture collection" цувралаараа оролцож, дэлхийд Монгол загварын ур хийц, чамин тансаг өвөрмөц хэв маягийг гайхуулсан. Тэгвэл 2014 оны хамгийн сүүлчийн, хамгийн том гоёлын даашинзны шоу хэмээн тодорхойлж буй дизайнер Д.Отгонжаргалын "O COUTURE Fashion Show Fall 2015" энэ сарын 5-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Түүний урласан энэ оны трэнд болох 52 ширхэг дахин давтагдашгүй гоёлын даашинз нь шоунд ирсэн бүсгүйчүүдийн нүдийг хужирлах нь.
Moogey 2014/12/04 03:09:20 цагт :
#
GOETHE MUSIKLABORS ULANBATOR-ын дэргэдэх BIG BAND хамтлаг 2014 оны 12 сарын 05- нд ХБК-ын шинэ байрны концертын танхимд 19 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. GMUB -ын дэргэдэх BIG BAND хамтлагийг олон улсад нэрд гарсан саксафони тоглооч, BIG BAND- ын мэргэжлийн удирдаач Михайл Луцейр удирдан тоглоно. Германы Гёте олон улсын хүрээлэнгийн санхүүжилтээр дэлхийн жазз хөгжмийн мэдлэгийг Монгол улсад хөгжүүлэх GMUB төсөл хэрэгжээд 3 сар өнгөрч байна. Энэ хугацаанд олон улсад нэр хүнд бүхий 8 зочин багшийг урьж хичээл заалгалаа. Өнгөрсөн долоон хоногт дэлхийн од, "Араатны хаан Арслан" киноны дууг Элтон Жоннтой хамтран дуулсан, дэлхийн "Алтан Пянз" шагналт JOCELYN B.Smith манай сургалтын дууны салбарт амжилттай хичээл заалаа. Энэ долоон хоногт алдарт саксофонч, Big - Band хамтлагийн мэргэжилтэн Михайл Луцейр GMUB - ын дэргэдэх Big - Band хамтлагтай хамтарч ажиллах бөгөөд үүгээр бид 2014 оны хичээлийн эхний улиралын хичээлийг өндөрлөж байна. Big - Band хамтлагийн тоглолтонд Америк, Герман, Франц улсын элчин сайдууд болон албаны хүмүүс, нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ. Энэ тоглолтонд та бүхнийг Goethe Music - Ulaanbaatar / GMUB -ын нэрийн өмнөөс урьж байна.
Moogey 2014/12/04 03:07:32 цагт :
#
Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Аялгуу эгшиглэсэн мөрүүд” нэртэй шинэ CD-гээ гаргажээ. Түүний уг CD-нд “Босоо хийморьтой эр хүн”, “Айсуй зээрд”, Сувилагч бүсгүй”,Босоо халтар”,”Таван элс”, “Ажнай”, “Сэтгэлийн чамдаа” зэрэг 15 дуу нь багтжээ. Г.Пүрэвдорж нь 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж, Нутгийн уул, Аяны цэнхэр майхан, Эмчийн өчил, Итгэл хүлээсэн хүмүүс, Цаг цагийн салхи, Ижий манхан өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага 8 /хамтын бүтээл/, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл 28, нийтэд зориулан хялбаршуулан бүтээл 250 гаруйг бичиж нийтлүүлсэн байна. Монгол Улсын Соёлын, Эрүүлийг хамгаалахын, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Олон улсын сэтгүүлч, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналыг “Шилдэг өгүүллэгүүд”-ээрээ хүртжээ. Одоогоор яруу найрагч Г.Пүрэвдорж нь “Бигэр шимт” элс өөрний сувиллын эмч, Глобал удирдагч дээд сургуульд дэд профессор, багш, Монгоын сэтгүүлчдийн эвлэлийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. Түүний шүлгээр хийсэн дуунуудыг дуучин Л.Болдбаатар, Б.Мөнхбаяр, Б.Хангал,А.Хосбаяр, А.Оросоо, С.Ганзориг нар амилуулж, сонсогч түмэнд хүргэжээ.
Moogey 2014/12/04 03:04:33 цагт :
#
Хөгжмийн зохиолч JACK буюу Энхжаргалын Батжаргал уран бүтээлийн "Jack 1" тоглолтоо "UB Palace"-ын концертын танхимд 12 сарын 06-нд хийх гэж байна. Тоглолтод МУГЖ Д.Жаргалсайхан, Б.Батчулуун, A-Sound, Fire, Анхаа, Халиун, Үүрээ, Мөнхбат, BX, Гурван бүлүүн, Motive, Sync, Madness нар оролцоно. Тасалбарыг easyticket.mn, 1900-1199, "HIFI records" -ын бүх салбаруудаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88441177 утаснаас лавлаарай.
Moogey 2014/12/04 03:01:16 цагт :
#
Оны төгсгөл сард уран бүтээлчид ёстой л оволздог гэдэг. Ялангуяа 12 сар гарахаар урлагийнхан шинэ жилийг угтсан дуу, клипээрээ “бөмбөгдөж” эхэлдэг билээ. Шинэ жилийн дуу гэхээр л манайхан өөдрөг гэгээн, итгэл найдвараар дүүрэн дуу дуулахыг илүүд үздэг. Цас, хайр дурлал гэсэн нийтлэг утга санаа, өгүүлэмжтэй дуунууд уламжлал болжээ. Харин “Anemone” хамтлагийн охид энэ удаад шинэ жилийн дэггүйтэлийн тухай дуулжээ. “Дэггүй шинэ жил” нэртэй цоглог ритмтэй, эрч хүч сэргээх дууных нь аяыг “UP MUSIC” продакшны ерөнхий продюссер Н.Халиуны төрсөн дүү, залуу авъяаслаг хөгжмийн зохиолч Н.Нар-Оюу зохиосон бол үгийг нь ZZ бичжээ. Уг дуунд, шинэ жилийн баяраар хүмүүс хэрхэн догдолдог, тус баярт хэрхэн ач холбогдол өгч, бэлддэг зэрэг сонирхолтой сэдвийг дуулжээ. Сонирхолтой нь, “Anemone” хамтлагийн ахлагч Х.Жулдиз өөрийн санал хүсэлтийн дагуу Солонгос улсад суралцахаар болж, хамтлагаасаа гарсан бөгөөд шинэ уран бүтээлийг үлдсэн гишүүд нь амилуулжээ. Тэд хараахан шинэ гишүүний эрэлд гараагүй ч хамтлагийн продюссерүүд нь сайн дуучин гараад ирвэл хамтлагт элсүүлэхийг үгүйсгэхгүй байгаа аж. Ямар ч л байсан “Anemone” цаашид “Гурвуулаа дуулах уу эсвэл шинэ гишүүн нэмж авах уу” гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр үлдэж байна. Ийнхүү “Anemone” хамтлаг “Дэггүй шинэ жил” дуугаа хөгжим сонирхогчдын шинэ жилийн баярын дуунуудын жагсаалтанд нэмлээ. Тус дууны клипийг сүүлийн үед эрэлттэй байгаа “Dual-Zet” студийнхэн бүтээж байгаа гэнэ. Одоогоор эвлүүлгийн ажил хийгдэж клипний гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Өөскөө өвлийн өвгөний дүрд тоглож байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.