Home » Articles » My articles |
Entries in category: 3 Shown entries: 1-3 |
Sort by: Date · Name · Rating · Comments · Views
ff |
s |
“Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуун алс холын Америкт нэлээд хэдэн жил ажиллаад ирэхдээ олныг гайхуулсан нэгэн сонголт хийсэн нь түүний дүүмэд эхнэр. Загварын тайзнаа олон жил алхаж буй түүний залуухан гэргий Б.Батчулуунаас 14 насаар дүү бөгөөд урьд нь миссийн тэмцээнд оролцож “Best model” өргөмжлөл хүртэж байсан удаатай. Хоёр дахь амьдралаа зохиохоос өмнө багагүй бодож тунгаасан гэдэг эрхэм дуучин маань “Ханийгаа анх хараад л эхнэр минь болох хүн гэдгийг мэдсэн. Яг л миний сэтгэлдээ ургуулан, нүдэндээ төсөөлж явсан бүсгүй. Нэгэн томоохон арга хэмжээний үеэр эхнэртэйгээ танилцаад төд удалгүй үерхэж дотноссон доо” хэмээн сэтгүүлчдэд ярьсан юм. Дуучин залууд хөөрхөн хүү, охин төрүүлж өгөөд байгаа загвар өмсөгч Т.Энхтуяа ч шоу тоглолтод урилгаар оролцдог чансаатай моделиудын нэг болсон нь нууц биш. Харин түүний талаар “Урьд өмнө нь бөх залуутай үерхдэг байсан бөгөөд дуучин нөхөртэйгээ танилцаад удалгүй сонголтоо өөрчилсөн” гэх мэдээлэл нэг хэсэг тархсан билээ. Үүнд ихэд эмзэглэсэн загвар өмсөгч бүсгүй тодорхой тайлбарыг хийж “Би дөнгөж 20 настайдаа Баачкатай танилцсан. Тэгэхээр өмнө нь бөх залуутай үерхэж, нэг гэрт амьдарсан гэвэл шал худлаа болно биз дээ” гэсэн ажээ. Нөхөртэйгээ хамт реклам сурталчилгаанд тоглож, загварын тайзан дээр ид гялалзаж яваа модель бүсгүйн хувьд хүүдээ Арсай, охиндоо Ева гэх нэрийг хайрласан байна. |